
Hu Tower
HU Tower нь Улаанбаатар хотын шинэ хөгжлийн гол зангилаа болох Хан-Уул дүүргийн 20-р хороо, Мишээлийн уулзварын төв бүсэд баригдаж буй 15 давхар, давхар бүр нь 530м², нийт 7,938.49 м², бүрэн цутгамал төмөр бетон карказ хийцлэлтэй, эрчим хүчний хэмнэлт бүхий эко шилэн фасад, метал фасад хосолсон, бизнес зэрэглэлийн оффис, үйлчилгээний зориулалттай байгууламж юм. Ойр орчмын 5000 орчим байгууллага, бизнесийн нягт төвлөрлийг нэгтгэн, бизнесийн экосистемийг шинэ түвшинд гаргах, компанийн өсөлт, инновац, олон улсын хамтын ажиллагааны платформыг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.